Монголын хүнсчдийн нэгдсэн холбооноос Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрт нэгдэх гэж буй асуудлаар мэдэгдэл гаргалаа. Уг хэлэлцээрт ОХУ, Казахстан, Беларусь, Армени болон Киргизстан гэх хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан таван улс нэгдсэн байдаг. Төрийн талаас хэлэлцээрт нэгдсэнээр эдийн засгийн ач холбогдолтой хэмээн мэдэгдсэн ч дотоодын үйлдвэрлэгчид "Энэ бол 30 жилийн турш босгосон дотоодын үйлдвэрлэлийг сөхрүүлэх муу үр дүнтэй" хэмээн эрс эсэргүүцэж байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх