Хүлээлт үүсгээд буй "Squid Game 2" 12-р сарын 26-нд нээлтээ хийнэ

Б.Сувданзаяа
2024-12-10

"Squid Game 2" 12-р сарын 26-нд Netflix дээр нээлтээ хийх юм. Тус киноны найруулагч, жүжигчид,  Netflix-ийн хэд хэдэн удирдлагууд өчигдөр “Squid Game” киноны хэвлэлийн бага хуралд оролцлоо. 

Тус хэвлэлийн бага хурлын үеэр "Squid Game" киноны нэг болон хоёрдугаар улирлын найруулагч Хван Дун Хюк "Squid Game"-ийн эхний болон хоёрдугаар улирлын гол ялгааг нь оролцогчид тоглоомыг үргэлжлүүлэх эсвэл орхих эсэхээ шийдэх боломжийг олгодог санал хураалтын системийг нэвтрүүлсэн гэдгээ мэдэгдсэн. Шинэ улирлын оролцогчдын тухайд мэдэгдэхүйц өөрчлөлт гарч, залуу хүмүүс илүү чухал үүрэг гүйцэтгэж байгаа тухай онцлов. Тэрээр энэ шийдвэр нь нийгмийн өргөн хүрээний өөрчлөлтийг тусгасан санаатай шийдвэр гэж тайлбарласан юм. 

Хван Дун Хюк: "Нэгдүгээр улирлыг бичиж байхдаа хэн нэгэн ийм хэмжээний өрийг хуримтлуулж, энэхүү тоглоомд оролцохын тулд тэд бага зэрэг хөгширсөн байх ёстой гэж бодсон. Гэсэн хэдий ч цар тахал, криптовалютын өсөлт зэрэг дэлхийн хэмжээнд болсон хэд хэдэн үйл явдлууд дахин бодоход хүргэсэн.  Залуу үеийнхэн хөдөлмөрөөр мөнгө олох санаагаа аажмаар орхиж, хувьцааны арилжаа эсвэл криптовалютын хөрөнгө оруулалт гэх мэт үйл ажиллагаа руу шилжиж, хурдан, их хэмжээний ашиг олохыг анзаарсан.” Энэ нь хоёрдугаар улирал залуу үеийнхэнд тулгарч буй асуудал, бодит байдлыг судалж чадна гэж бодоход хүргэсэн гэдгээ тэрээр нэмж хэлсэн юм. 

Оньсого мэт дүрээ дахин бүтээж буй Ли Бён Хун “Хоёрдугаар улирал маш олон гол дүр тоглож байна. Үүнээс болж тэдний харилцан уялдаатай харилцаа холбоо, үргэлжилсэн үйл явдлын өрнөл нь бусад бүтээлүүдтэй харьцуулахад илүү төвөгтэй, оюун санааны хувьд хэцүү үйл явц байсан гэдэгт би итгэлтэй байна" хэмээсэн юм. Тэрээр мөн зураг авалтын үйл явцын нарийвчлалыг өндрөөр үнэлээд энэ бүхэн гайхалтай байсан гэдгээ ч мөн тус хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.

Даваа гаригт болсон хэвлэлийн бага хуралд Netflix-ийн хэд хэдэн удирдлагууд оролцсон. Netflix-ийн маркетингийн ахлах ажилтан Марианне Лигийн хэлснээр "Squid Game 2"-ын тизер нь Netflix-ийн 2024 оны хамгийн олон үзэгчтэй тизер болж, YouTube дээр нэг дугаарт бичигдсэн байна. Мөн Netflix-ийн Ази (хуучин Энэтхэг) контент хариуцсан дэд ерөнхийлөгч Ким Мин Ён "Дэлхий даяарх Netflix-ийн гишүүдийн 80 гаруй хувь нь Солонгос контент үзэж байна. Солонгос контент нь бүс нутаг дамнасан амжилтад хүрэхээс илүүтэйгээр дэлхийн бүтээлч экосистемийн төв болж чадсан" гэж ярилаа. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe