Өчигдөр оройны түгжрэлийн шалтгаан юу байв

Ж.Номин
2024-12-11

Улаанбаатар хот өдөр бүр, цаг минут тутамд түгжиирдэг. Өчигдөр ч түгжирсэн. Тэгвэл Тээврийн Цагдаагийн албанаас өчигдрийн түгжрэлийн шалтгааныг тайлбарлаж, мэдэгдэл гаргажээ. 

Мэдэгдэлд “цахилгаан түгээх станцаас цахилгааны гэмтэл гарсны улмаас дараах 13-н уулзвар, замуудын гэрлэн дохио 18:00-19:00 цагийн хооронд ажиллахгүй болж цагдаагийн алба хаагчид зохицуулалт хийж ажиллалаа. Үүнд:

  • СХД, 5-н шарын уулзварын гэрлэн дохио,
  • СБД, Циркийн уулзварын гэрлэн дохио,
  • 32-ын уулзварын гэрлэн дохио,
  • ЧД, Улсын Их дэлгүүрийн явганы гэрлэн дохио,
  • БЗД, Офицеруудын ордны тойргийн гэрлэн дохио, 
  • Чулуун-Овооны тойргийн уулзварын гэрлэн дохио,
  • Нарантуул захын уулзварын гэрлэн дохио,
  • ХУД, ХААИС-ийн уулзварын гэрлэн дохио,
  • ”E-Mart” худалдааны төвийн уулзварын гэрлэн дохио,
  • Яармагийн гүүрний гэрлэн дохио,
  • БГД, Эх нялхсын уулзварын гэрлэн дохио,
  • Саппорогийн уулзварын гэрлэн дохио, 
  • Гэмтлийн эмнэлгийн уулзварын гэрлэн дохио тус тус ажиллахгүй болсонтой холбоотой” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe