Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэрийг УДШ хүчингүй болголоо

.Graph
2024-12-11

Улсын дээд шүүхийн хуралдаанаар Хөгжлийн банкны гэх хэргийг хяналаа.

Хуралдаанаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарыг Хөгжлийн банкны гэх хэргээс цагаатгасан шийдвэрийг Улсын дээд шүүх хүчингүй болгов. 

Тодруулбал, Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэнгийн мэдээлснээр тэдгээрийн холбогдсон хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож, цагаатгасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй байна гэлээ. 

Н.Батбаярын холбогдсон Монроад компанитай холбоотой хэргийн талаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй боловч анхан шатны шүүхээс шийдвэр гаргаагүй байхад хөөн хэлэлцээгүй хугацааг урьдчилан тоолж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн ноцтой зөрчил болжээ. 

Эдгээр үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж, Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нартай холбоотой цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тогтов. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe