Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдийн холбогдсон хэргийг цагаатгасныг хүчингүй болгов

.Graph
2024-12-11

Улсын дээд шүүхийн хуралдаанаар Хөгжлийн банкны гэх хэргийг хяналаа. 

Энэ хүрээнд Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн, даргаар ажиллаж байсан Б.Даажамба, С.Магнайсүрэн, Т.Оюунчимэг, Б.Махбал, М.Баярмагнай, Ж.Үхэртар, Д.Даваасамбуу, Д.Бат-Очир, Ж.Бат-Эрдэнэ, Б.Шинэбаатар, М.Баянмөнх, Б.Найдалаа, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвгэ, Г.Одонтуул, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, Б.Лхагвасүрэн, Б.Батзаяа, Н.Баярчимэг, О.Хуягцогт нарыг цагаатгасныг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тогтов. 

Хуралдаанаар тэдний холбогдсон хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож, цагаатгасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй байна гэлээ. 

Үндэслэл нь,

  • Шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоог нотлох баримтад тулгуурлан үйл баримтын дүгнэлт хийгээгүй. 
  • Хөгжлийн банкны тухай хууль, дүрэм, журамд ТУЗ, гүйцэтгэх удирдлага буюу зээлийн удирдлагын хорооны түвшинд тодорхой үнийн дүнгээр хязгаарлаж, төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх шийдвэр гаргаж байсан. Энэхүү шийдвэр нь эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гарч байсан талаар баримт хэрэгт авагдсан байхад хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Иймээс ТУЗ-ийн гишүүд, дарга нарын холбогдсон бүх хэргийг дахин хэлэлцүүлнэ. 

Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдийн холбогдсон Бэрэн группийн 2014 онд авсан 22 сая ам.долларын зээлийн асуудлыг анхан болон давж заалдах шатны шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн байна. Ингэж шийдвэрлэхдээ Хөгжлийн банкны хуулийг хэрэгжүүлсэн эсэх үйл баримт, хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлсэн мэтээр дүгнэсэн нь цагаатгах хангалттай үндэслэл болж чадахгүй байна гэж УДШ-ийн шүүгч М.Пүрэвсүрэн мэдээллээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe