Улсын дээд шүүхийн хуралдаанаар Хөгжлийн банкны гэх хэргийг хянан шалгаж, мэдээлэл өглөө.
УДШ-ийн шүүгч М.Пүрэвсүрэнгийн мэдээлснээр Ё.Баатарбилэгт оноосон ялыг тохирсон ял хэмээгээд хэвээр үлдээсэн байна. УИХ-ын гишүүн асан Ё.Баатарбилэг нь НБЦ компанийн захирал Ц.Баатарбилэгээс 100 ам.долларын хахууль авсан нь шүүхэд тогтоогдсон. Хэрэгт авагдсан энэхүү үйл баримт, хууль зүйн дүгнэлт нь үндэслэлтэй байна гэж УДШ үзлээ. Ё.Баатарбилэгийг ухайн үед үйлчилж байсан Эрүүгийн хуульд зааснаар 5 жил хорих ял шийтгэсэн юм.
Мөн гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хураагаагүй байх тул хуулийн дагуу Ё.Баатарбилэгээс 73 сая биш 100 мянган ам.доллар буюу 246 сая төгрөг гаргуулахаар өөрчлөлт оруулав.
Сэтгэгдэл үлдээх