Хамгийн cool тамирчин гэгдэх БНСУ-ын мэргэн буудагч Ким Е Жи Balenciaga-тай хамтарч ажиллаа

Б.Сувданзаяа
2024-12-11

Өмнөд Солонгосын мэргэн буудагч “Ким Е Жи” энэ зун буудлагын арга барилаараа интернэтийг байлдан дагуулж байсан. Тэр цагаас хойш Ким хувцас загварын болон жүжигчний хэд хэдэн ажлуудад оролцож, W Korea сэтгүүлд "Louis Vuitton"-ын зураг авалт, "Crush" нэртэй телевизийн цувралын алуурчны дүрийг бүтээсэн байна. 

Парисын олимпын наадмаар олны зүрх сэтгэл анхаарлыг татан хамгийн cool тамирчин гэгдэх болсон БНСУ-ын мэргэн буудагч Ким Е Жи Balenciaga-тай хамтарч ажиллаа. Ромео Бекхэм, дуучин Ким Петрас нартай хамтран Парисын эргэн тойронд авхуулсан Balenciaga-гийн  цуврал гэрэл зургуудад оролцсон юм. Энэхүү кампанит ажил нь Теллер болон түүний эхнэр, Довиле Дризите нарын хамтын ажиллагаа байсан юм.

Ким “Би маш энгийн хувцасладаг. Гэхдээ хүмүүс намайг сайхан харагддаг гэж хэлдэг” хэмээн нэгэн ярилцлагадаа дурдаж байжээ.  32 настай Ким Е Жи нэг охинтой. Тэрбээр таван настай охиныхоо сайн ээж байхын төлөө спортод өөрийгөө зориулсан хэмээн ярьж байсан. Түүний Азербайжанд санамсаргүйгээр дэлхийн дээд амжилтыг эвдэж буй бичлэгийг сая сая хүн үзсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe