Гадаадын хөрөнгө оруулалтаар амжилттай хэрэгжиж буй 5 төслийг онцолж байна.
1. АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг
Хөрөнгө оруулалт: Япон
Хөрөнгө оруулалтын дүн: 9 тэрбум 378 сая иен
2012 оноос яригдаж эхэлсэн Монгол-Японы эмнэлгийг 2019 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулсан.
Эмнэлэг ашиглалтад орсноор Монголд эмчлэх боломжгүйд тооцогддог зүрх, судасны, тархины, хавдрын зэрэг 26 өвчнийг эмчлэх боломжтой болсон юм.
Сүүлийн 5 жилийн хугацаанд тус эмнэлэг нь ачааллаа дийлэхгүй байгаа эрүүл мэндийн салбарын ачааллаас хуваалцсаар байна.
Ямар үр дүн гарав?
2. Монцемент билдинг материалс ХХК
Хөрөнгө оруулалт: Хятад, Украин, Монгол, Их Британи, Энэтхэг, Сингапур, Англи, Швейцарь, Франц, Дани
Хөрөнгө оруулалтын дүн: 300 сая орчим ам.доллар
Монцемент үйлдвэрийг Хөгжлийн банкнаас зээл авсан гэдгээр нь олон нийт сайн мэднэ.
Гэхдээ Монцемент үйлдвэрийг байгуулсан нийт хөрөнгө оруулалт нь 300 сая орчим ам.доллар. Үүний 20 хувь болох 65 сая ам.доллар буюу 126.6 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас зээлсэн.
Үүнийг буцаагаад 260.2 тэрбум болгон төлж, 2023 онд зээлээ бүрэн хаасан юм. Үлдсэнийг хөрөнгийг дээр улсуудаас татжээ.
Ямар үр дүн гарав?
3. Монгол хаан жүжиг
Хөрөнгө оруулалт: Сингапур
Хөрөнгө оруулалтын дүн: 1.1 сая ам.доллар
Сингапур улсын Марина Бэй Сэндс цогцолборт “Монгол хаан” жүжиг гурван долоон хоног тоглосон билээ.
Тус жүжигт Сингапур улсын Base Entertainment Asia хөрөнгө оруулалт хийж, хамтран продюсинг хийсэн.
"Монгол хаан" жүжгийн Сингапур дахь тоглолт нь Монголын урлагийн зах зээлд олон улсаас хөрөнгө оруулалт татаж, олон улсад тоглолт хийсэн анхны тохиолдол болсон юм.
Ямар үр дүн гарав?
4. Тайширын усан цахилгаан станц
Хөрөнгө оруулалт: Австри
Хөрөнгө оруулалтын дүн: 14 сая евро
Тус усан цахилгаан станц нь 2001 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр анх Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт “Улаан боомын” УЦС гэж Уулын орой дээр шав тавьжээ.
Ийнхүү 2004 оны аравдугаар сарын 05-нд УЦС-ын бүтээн байгуулалтын үйл ажиллагаагаа эхэлж, 2008 онд ашиглалтад орсон байна.
Ямар үр дүн гарав?
5. Оюу толгой
Хөрөнгө оруулалт: Рио тинто, Англи-Австралийн үндэстэн дамнасан корпорац
Нийт хөрөнгө оруулалт: 19 тэрбум ам.доллар
Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто интернэшнл холдингс лимитед” компанийн хооронд Оюу Толгойн зэс, алтны ордыг ашиглах “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г 2009 онд байгуулжээ.
Ямар үр дүн гарав?
Сэтгэгдэл үлдээх