Хуульч О.Батхүү: Иргэний өмч хөрөнгөө захиран зарцуулах эрхийг зөрчсөн хуулийн заалт байна

Ц.Чимэдцэеэ
2024-12-12

Үл хөдлөх хөрөнгө худалдахтай холбоотой хуулийн заалт хүний эрх зөрчиж буй талаар Хуульч Н.Батхүү Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа мэдээллээ.

Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуульд 2023 оны 12 дугаар сард өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 3-т "Энэ хуулийн 9.1.5-д зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 9.1.3,   9.1.4-т заасан үнийг хамгийн сүүлд бүртгэгдсэн үнээс бууруулж бүртгэхгүй" хэмээн тусгажээ.

Хууль Н.Батхүүгийн мэдээлснээр "Та хоёр өрөө байраа 150 сая төгрөгөөр авсан байлаа гэж бодъё. Тэр байраа хямдруулаад, 120-130 сая төгрөгөөр заръя гэвэл нэр шилжүүлэхгүй. Улсын бүртгэлийн байгууллага таны худалдан борлуулах гэрээг хүлээн авч бүртгэхгүй гэсэн үг" хэмээв.

Түүний үзэж буйгаар эд хөрөнгөө захиран зарцуулах нь иргэний үндсэн эрх бөгөөд Үндсэн хуулийн цэцээс анхааралтай хандана хэмээн найдаж байна гэв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe