Ерөнхийлөгч төсөвт дахин хориг тавихгүй

Ж.Номин
2024-12-13

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны 11 сарын 20-нд УИХ-ын баталсан Монгол Улсын 2025 оны төсөвт хориг тавьсан. Иймд Засгийн газраас төсвийг дахин боловсруулж, 2.1 их наядаар бууруулан УИХ-д өргөн барьсан. Ийнхүү УИХ өчигдөр буюу 12 сарын 12-нд шинээр өргөн барьсан төсвийн төслийг эцэслэн баталсан. 

Харин өнөөдөр буюу 12 сарын 13-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны Улсын төсөвт дахин хориг тавихгүй гэдгээ мэдэгдлээ. 

Мэдэгдлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатараас УИХ-ын ЕНБД Б.Баасандоржид албан бичгээр хүргүүлжээ. 

Албан бичигт “УИХ-ын 2024 оны 12 сарын 12-ны өдөр ёсчлон ирүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хууль тогтоомжтой Монгол Улсын Ерөнхийлөгч танилцаад, хориг тавихгүй гэж шийдвэрлэснийг үүгээр уламжилж байна”  гэжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe