Баянхошуу, Толгойт орчим дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотоос ч бохирдолтой байна

Ж.Номин
2024-12-16

Яг одоо IQair.com сайтын мэдээллээр Улаанбаатар хотын агаарын бохирдлын ерөнхий үзүүлэлт 232 буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө илрэхүйц “бохирдолтой”-гоор дэлхийн хамгийн их бохирдолтой хотуудаас 4-рт жагсаж байна. Нэгдүгээрт Бангладеш Улсын Дака хотын агаарын бохирдол 400 буюу “Их бохирдолтой” гэж заажээ. 

Тэгвэл agaar.mn сайтын мэдээллээр Баянхошуу 500, 1-р хороолол 405, Толгойт 402 буюу “Маш их бохирдолтой” байгаа юм.

Өөрөөр хэлбэл, эдгээр бүсүүд хамгийн их агаарын бохирдолтой байгаа Дака хотоос их бохирдолтой байгаа юм. 

Мөн Улаанбаатар хотын агаар дахь PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ ДЭМБ-ын тогтоосон хэмжээнээс 31.3 дахин их байна. 

Иймд иргэд та бүхэн амны хаалтаа зүүж хэвшээрэй.

Сэтгэгдэл үлдээх

Яаж шийдэх вэ Хордоод байна шүү дээ

Ханд

Дэмжих үү?

1 0
Newsletter Subscribe