Жолоочийн торгууль 450 мянган төгрөг ба түүнээс дээш бол нийтэд тустай ажил хийлгэнэ

Ц.Чимэдцэеэ
2024-12-16

Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулийг хэрхэн тооцож, төлүүлдэг талаар мэдээллээ.

Тухайлбал, жолоочийн зөрчил 450 мянган төгрөгөөс доош бол албандан төлүүлж, тээврийн хэрэгслийг торгууль төлөх хүртэл хугацаанд журмын хашаанд байршуулна гэжээ. Харин 450 мянга ба түүнээс дээш бол өдөрт 8 цаг нийтэд тусдаа ажил хийлгүүлж, өдөр тутам 15 мянган төгрөгөөр тооцох юм.

Энэхүү тооцооллыг  Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны  хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг нэмэгдүүлж тооцох хугацаа, аргачлал"-аар зохицуулжээ.

Сэтгэгдэл үлдээх

бүтэн 8 цагийг 15к р үнэлэх????

давка

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe