Ипотекийн зээл олгох журамд өөрчлөлт оруулах тухай асуудлыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны сайд Ж.Батсуурь мэдээллээ.
Хот байгуулалтын форумын үеэр ипотекийн зээлийг 50 м.кв хүртэл талбайгаа орон сууц анх удаа авах иргэдэд олгоно. Мөн нийт зээлийн 50-иас багагүй хувийг дэд төв, дагуул хот, гэр хорооллын өрхүүдэд олгоно гэв.
Ингэснээр уг зээл зорилтот хүмүүст очно хэмээн үзэж байна. Мөн нийтийн болон амины орон сууц барих, хот байгуулалт, барилга, газрын талаар холбогдох хуулийн уялдааг сайжруулж, төлөвлөлтөд суурилсан хот байгуулалтын тогтолцоо бий болгон, хотын ерөнхий, хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу газрын зөвшөөрөл олгохоор зорьж байгаа аж.
Дашрамд дурдахад, 2025 онд ипотекийн зээлийн санхүүжилт 500 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэж буй билээ.
Сэтгэгдэл үлдээх
50с дээш бол ипотек авах эрхгүй юу? Улс нь хүртэл иргэдээ хооронд нь харьцуулж талцуулж хаях юмаа -_-
давка
Дэмжих үү?
0 1