Сайжруулсан шахмал түлшний чийглэг хэвийн хэмжээнээс гурав дахин их гарчээ

.Graph
2024-12-16

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх утаа их байгаа асуудлаар УИХ-ын дарга, УИХ дахь намын бүлгүүдийн дарга, сайд болон холбогдох албаны хүмүүсийг дуудаж уулзсан билээ. Энэхүү уулзалтад Тавантолгой түлш ХХК-ийн захирал ч мөн оролцож, шахмал түлшний чийглэг хэвийн хэмжээнээс их байна гэх мэдээллийг өгсөн байна. 

Энэ талаар Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт "Тавантолгой түлш ХХК-ийн захирал шинээр томилогдсон юм байна. Сайжруулсан шахмал түлшин дэх чийглэг хэдэн хувьтай байна вэ гэж асуухад 16-17 хувьтай байна гэж хариулсан. Уг нь бол стандарт хэмжээ нь 5-6 хувьтай байх ёстой юм байна. Түлш хуурай байж байж уугихгүй утаа гарахгүй асах ёстой. Гэтэл чийглэг ийм их байгаа нь уугиж асаад утаа гарах нөхцөлийг бүрдүүлж байна. Үүнийг анхаар гэдэг чиглэл өгсөн" гэлээ. 

Өөрөөр хэлбэл, сайжруулсан шахмал түлшний чийглэг хэвийн хэмжээнээс гурав дахин их байгааг энэхүү мэдээллээс харж болохоор байна. 

Мөн 2023 онд Тавантолгой түлш ХХК-ийн Төв аймгийн Сэргэлэн сум дахь Зүүн бүсийн үйлдвэрт гал гарч, түлш хатаалгын 3-р хэсэг нь шатаж байсан билээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe