Энэ оны есдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг Нүүр амны их эмч Б.Бадамцэцэг хариуцан ажиллахаар болсон.
Тэгвэл Б.Бадамцэцэг Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөхөөр 11 сард томилогджээ.
Түүний хувьд 2021 онд “Үндэсний шүдний эрүүл мэндийн боловсрол олгох сан”-ийн тэргүүн бөгөөд тус сан нь үүсгэн байгуулагдсан цагаас хойш 7 аймгийн хэмжээнд 14 төсөл хэрэгжүүлж, 6 мянга гаруй хүүхдэд үнэ төлбөргүйгээр шүд, амны хөндийн үзлэг эмчилгээ хийжээ. Мөн давхардсан тоогоор 12 мянга гаруй эцэг эхчүүдэд “DO WE NEED TEETH?” нэртэй сургалтыг амжилттай зохион явуулсан байдаг.
Б.Бадамцэцэг нь "Солонгосын нээлттэй эмч нарын нийгэмлэг"-ийн Монгол дахь төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд алслагдмал аймаг сумдын нийт 7 мянга гаруй иргэдэд үзлэг сангийн үйл ажиллагааны хүрээнд үзлэг, оношилгоо, эмчилгээ хийгээд байна.
Ташрамд дурдахад, тэрбээр 2022 онд "Хөдөлмөрийн хүндэт" медалиар энгэрээ мялааж байсан юм.
Сэтгэгдэл үлдээх