БАЙР СУУРЬ: “Этик”-гүй жүжигчний асуудлаар хэн, юу хэлэв

Ж.Номин
2024-12-17

Цахим орчинд “Этик” продакшны жүжигчин С.Одбаярын бусдыг зодож буй бичлэг тархсан. Түүний уг үйлдэл нь сарын өмнө болсон бөгөөд цагдаагийн байгууллага хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Уг хэрэгтэй холбоотойгоор олон нийтийн сүлжээнд иргэд ямар байр суурьтай байгааг хүргэж байна.

...
ubn.mn

"Этик" продакшны жүжигчин С.Одбаяр бусдыг зодож, танхайрч буй бичлэг цахим орчинд цацагдаад байна.

...
ergelt.mn

Уг бичлэг дээрх үйл явдал нэг сарын өмнө болсон бөгөөд цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ. Хохирогчийг олж тогтоон, гэрчүүдээс мэдүүлэг авч эхэлжээ.

...
Dobu.mn

Энэ талаар өөртэй нь холбогдож тодруулахад "Мэдэхгүй байна. Тийм зүйл байхгүй. Би тус бичлэгийг үзээгүй" хэмээх тайлбарыг өгөв.

Эсрэг

Дэмжсэн

2024-12-17

Этик продакшны захирал, СТА А.Энхжин

Продакшныхаа жүжигчний өмнөөс ёс зүйгүй үйлдэл гаргасанд нь уучлал хүсэж байна. Тэр үйлдэл ажлын бус цагаар хувь хүний өөрийн асуудал болсон бөгөөд тухайн жүжигчинд хариуцлага тооцох болно.

...
Жүжигчин Ч.Болд

Арай дэндэнэ ээ. Энэ балай бацаанд хариуцлага тооцуулах хэрэгтэй. Ийм гарууд урлаг хийхгүй ээ чадах ч үгүй. Мэр сэр юмнууд сонсогдоод л байдаг. Одоо бүр хэрээс хэтэрлээ. Энэ салбар бол хүн чанар, авьяас билгээрээ өрсөлддөг, гайхуулдаг газар шүү.

...
Болор цомын эзэн, яруу найрагч С.Начин

Хамгийн этик байхгүй нь тэр бичлэгийг хийж байгаа нөхөр санагдлаа. Толгой түрүү рүү нь цохиж байхад хурдхан болиулахын оронд бичээд сууж байдаг.

...
ФБ хэрэглэгч “True Be”

2,3 жилийн өмнө нэг охины хэрэг бас шуугьж шуугьж л намдсан. Зураг авалтын үеэр биед нь зүй бусаар хүрдэг, СУИС оюутнуудад дарамт үзүүлдэг, төлбөр мөнгөн дээр нь асуудал гаргадаг гэж. Дахиж танай хийсэн ямар ч кинонд мөнгө төлж үзэхгүй.

...
Соёл урлагийн академи

Ингэж урлагийн тогоонд шарагдаж урлагийн тогооноос хоолоо олж идэхгүй ээ. Алтан үеийн ахмад уран бүтээлчид багш нар маань бидэнд ийм харгис үйлдэл зааж сургаагүй.

...
Сэтгүүлч Д.Болор

Немо Жерри Мишээл нарыг мартсантай адил зүйл болохгүй л байгаасай. Тэдний орсон оролцсон бүх бүтээлийг үзэхгүй гээд байсан үзсээр л байгаа. Тэр хэргээс хойш бүр их үзсэн байх. Одоо хүртэл шинэ жилээ хөтлүүлээд л.... энэ хэрэг ч мөн адил байх бол уу

...
ФБ хэрэглэгч “Odbayar nergui”

Аль ч тулааны спортод ар дагз буюу шилэн хүзүү рүү цохих хориотой байдаг. Шууд үхэлд хүргэх цохилт гэдэг. Хүний аминд хүрэхийг завдсан байна ш дээ. ЭТИК-н залуучуудыг овоо гэж бодож байсан чинь ёстой новш нар байжээ. Энэ новшийг дахин бүү кинонд тоглуул.

...
ФБ хэрэглэгч “Tsolmonsuren Manlai”

Академик түвшний жүжигчин мөн үү дээ? Хэрэв мөн бол энэ мэргэжлийн зорилго, онцлог, үүрэг, нийгэмд үзүүлэх нөлөө, үр дүн гэх мэт олон чухал зүйлийг мэдэхгүй жүжигчин байна гэдэг харамсалтай. Урлагаас хол бай араатан минь.

...
ФБ хэрэглэгч “Deleg Tuvshintur”

Хэрэв "Этик"-ийн жүжигчний хүчирхийллийн бичлэг уже хэдэн сарын өмнө болсон явдал бөгөөд одоо цацаж байгаа бол олны анхаарлыг утааны сэдвээс холдуулах гэсэн нөгөө "хэн ахын" тактик мөн дөө!

...
ФБ хэрэглэгч “Tuya Ayush”

Этик чихшиг. Энэ зарим нэг гачин продакншинцарууд дүү нараа үнэгүй зардаг, зоддог, дарамталдаг, дээрэлхдэг, тамхи архинд гүйлгэдэг, хамаг төмөр техникээ зөөлгөдгөө боль. Ажилчин аваад цалинжуулаад ажиллуулж сур. Зарна, зарагдахгүй байна гэж зодно.

...
ФБ хэрэглэгч “Ариунтунгалаг Г.”

Хэтэрхий нэг юмандаа туйлшрах юм. Хариуцлага тооцно хуулийн байгууллагаар шалгуулахаар болсон гэж байна. Хувь хүний асуудлыг битгий хийсэн уран бүтээлтэй нь харьцуулаад бай. Гэхдээ ямар ч юм 2 талтай байдаг шүү. Манай монголчууд дандаа нэг талыг барих юм.

...
ФБ хэрэглэгч “Элбэгээ ээбээ”

Ажлын бус цагаар хүн зодож алж болно гээд хэлчихлээ дээ

...
Сэтгүүлч Л.Амарцэцэг

Энэ нөгөө хүн зоддог Этик-ийн залуу ФБ-дээ "Хүн хүнээрээ бай" гээд бичжээ. Яг энэ бичсэн шигээ хүн шиг байгаасай. Энэ залуугийн болон Этик-ийн жүжигчид, киног нь үзмээргүй байна. Дотроо жүжигчдийнхээ соёлыг бий болгоогүй газраас юу ч хүлээх юм.

...
ФБ хэрэглэгч “Batkhishig Munkh”

За даа бараг тэр зодож байгаа залуугийн хажууд энэ продакшнаас хүн хараад сууж л байсан даа. Тэгээд болиулах нь битгий хэл дэмжээд сууж байсан байж мэднэ шүү.

...
ФБ хэрэглэгч “Nergui Puntsag”

Бид хэнтэй ч хариуцлага тооцож, тэмцэж чадахгүй байна. Жүжигчид нь хүн зодно, дээрэлхэнэ. СУИС-д сурч байхдаа хэрхэн бусдыг дээрэлхэж байснаа гайхуулж ярина. Тэднийг гишгэх газаргүй болгох ёстой байтал улам дэмждэг, дагагчид нь өсдөг.

...
ФБ хэрэглэгч “Мөнхцэцэг Мөөгий”

Та нар зүгээр өөрсдийгөө хичээ. Наад улс төр утаандаа анхаар нэг юм болохоор шуугьж орж ирээд л тастаж идэх нь ээ хуулийн байгууллага нь шалгаж байна гэж байна ш дээ. Юу болсон хэн нь эхэлсэн бүгдийг нь хууль шүүх нь гаргаад ирнэ хэрэг дуртай хүмүүсээ.

...
Сэтгүүлч У.Болортуяа

Эд нарт зодуулж, доромжлуулсан оюутан залуус маш олон байдаг юм билээ. Нотлох баримттай, бичлэгтэй, зурагтайгаа... Харамсалтай нь тэрийгээ цацвал ахиад энэ салбарт ажиллаж чадахгүй болно, эд нарт ахиад зодуулна, эд нарт хууль үйлчлэхгүй гэж боддог.

...
ФБ хэрэглэгч “Б.Туул”

Этикийн зии-чгүй хүн Этик нэртэй продакшны жүжигчин юм гэнээ. How ironic! СУИС хэмээх сургуулийн жүжигчний ангийг хаавал яасан юм дээ, хүн хог үйлдвэрлээд нийгэмд гаргаж байна шүү дээ.

...
ФБ хэрэглэгч “Intooriin tsetserleg Urangoo Urangoo”

Утааны сэдэв газар авангуут албаар захиалгаар хэрэгт дуртай, ховонд дуртай, хүн шүүмжлэх дуртай хүмүүсийн анхаарлыг өөр тийш татах гэнэт ийм бичлэг оруулна гэж байх уу. Хардах эрхтэй юм болохоор хардаж байна. Мөнгө бас хүчтэй юм байна лээ.

...

Сэтгэгдэл үлдээх

Хэрэг үүсдэггүй . Ийм байдалд орсон TV social аар энэ 2 хүнийг хархаараа айдаг маш олон хүн бий . Би comment бичхээр хэнч юм устгаад байдаг .

nowsh

Дэмжих үү?

3 0

Миний comment ийг заавал уншаарай. Дуучин Наагий, хөтлөгч жүжигчин Ууганбаяр энэ 2 т эрэгтэй хүн шиг зодуулсан эмэгтэй найзын минь бичлэг бий олон удаа цагдаа сэргийлэхээр хүсэлт өгсөн новшнууд

nowsh

Дэмжих үү?

7 0
Newsletter Subscribe