Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамрын хагалгаанд орохоор БНСУ явсан уу

.Graph
2024-12-17

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх утаа их байгаа асуудлаар УИХ-ын дарга, УИХ дахь намын бүлгийн дарга нар, сайд нар болон холбогдох албаны хүмүүсийг дуудаж уулзаж, загнасан билээ.

Уг уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Х.Нямбаатар нар оролцоогүй нь олны шүүмжийг дагуулсан. Хотын дарга Х.Нямбаатарыг хэвлэлүүд Япон улсад албан ажилтай яваа хэмээн мэдээлсэн. Тэгвэл цахим орчинд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хамрын хагалгаанд орохоор БНСУ-ыг зорьсон гэх мэдээлэл тархаад байна. 

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас тодруулахад "Ерөнхий сайд айлчлалаа дуусгаж ирээд БНСУ явсан нь үнэн. Бид хувь хүний эрүүл мэндийн асуудлыг мэдээллэх боломжгүй" хэмээх хариуг өглөө. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe