Амины орон сууцны нэг маягийн зураг төслүүдийг үнэ төлбөргүй татаж авах боломжтой боллоо.
Хот байгуулалт, барилга, орон сууцны яамнаас байгуулж буй “Амины орон сууцны мэдээллийн төв”-ийн үйл ажиллагааны хүрээнд 40м2, 60м2, 80м2, 100м2, 120м2 хүртэл сонголтой зураг төслүүдийг тус яамны веб сайтнаас үнэ төлбөргүй татаж аван ашиглах боломжтой болсон байна.
Энэхүү зураг төслүүдийн дагуу амины орон сууц барих тохиолдолд нэмэлтээр холболтын зураг буюу суурь, тохижилт, гадна инженерийн шугам сүлжээний зураг төслүүдийг хийлгүүлэх шаардлагатай.
Энд дарж, зураг төслүүдийг харна уу.
Эх сурвалж: ХББОСЯ
Сэтгэгдэл үлдээх