НИТХ-аас сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаарт цагийг ая тухтай өнгөрөөх амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн тээврийн тусгай маршрут явуулах эсэх асуудлаар иргэдийн дунд санал асуулга явуулсан.
Уг санал асуулгад 1301 хүн оролцож, 95.5 хувь нь уг саналыг дэмжсэн байна.
Мөн аль чиглэлд автобус явуулбал тохиромжтой вэ гэх асуултад
Ийнхүү энэ бямба гариг буюу 12-р сарын 21-ний өдрөөс эхлэн Тэрэлж, Скай ресорт чиглэлд нэмэлтээр автобус явуулахаар болжээ. Мөн автобусны үнийг 1000 төгрөг байх, автобусны цагийг 11:00-17:00 байх нь зөв гэж судалгаанд оролцсон иргэд дэмжжээ.
Гэвч автобусны үнийг эцэслэн тогтоогоогүй бөгөөд 1000-2500 төгрөг байх боломжтой гэж үзэж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх