Улаанбаатарчууд утааны үеэр хүүхдүүдээ хэдэн төгрөгөөр эмчилдэг вэ

.Graph
2024-12-19

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболдын танилцуулсан “Агаарын бохирдол-эрүүл мэнд” илтгэлд Улаанбаатарчууд утааны улмаас өвчилсөн хүүхдүүдээ хэдэн төгрөгөөр эмчилдэг талаарх мэдээлэл дурдагдлаа.

Оксфордын бодлогын судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд манай орны судлаачидтай хамтран 2017 онд агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд болон эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг судалсан байна. Судалгаагаар агаарын бохирдлоос шалтгаалсан өвчний улмаас 0-18 насны хүүхдийг эмчлэхэд 2016 онд 10.4 тэрбум төгрөг зарцуулж байжээ. Мөн судалгаагаар бохирдлыг бууруулах арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлэхгүй бол 2025 он гэхэд дээрх мөнгөн дүн 24.8 тэрбум төгрөг болж 2016 оны тооцооллоос даруй 2.3 дахин нэмэгдэнэ хэмээх үр дүн гарсан байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe