УИХ-ын гишүүн Ж.Золжаргал хөдөө, орон нутаг дахь алслагдсан сургуулиуд интернэтгүй байгаа учир СЕХ-нд байгаа 400 гаруй Старлинк төхөөрөмжийг энэ сургуулиудад өгөх асуудлыг хөндлөө.
Тэрээр "Сонгуулийн Ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар нийтдээ 400 гаруй Старлинк төхөөрөмжийг сонгуулиар ашигласан. Нөгөө талаас Боловсролын яамнаас улс даяар интернэтийн хангамж ямар байна гэхээр их асуудалтай байна аа, дор хаяж 57 газрыг хөдөлгөөнт байдлаар шийдэх хэрэгтэй байна гэдэг асуудал ярьж байна. Яриад л яваад байдаг, гэтэл цаана нь СЕХ, УБЕГ хоёр хэдэн зуун төхөөрөмж хураачихсан байгаад байдаг. Үүнийг хөдөө, орон нутгийн алслагдсан сургуулиудад тавьчих гэдэг саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Үүний хүрээнд хэдийг нь ашиглаж, алслагдсан сургуулиудад тавих юм гэдэг хариу гарах байх" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх
Demjij baina. Tand amjilt husey.
Ulziimaa
Дэмжих үү?
1 0Маш зөв санаа байна. дэмжих байна.
О.Буян-Өлзий
Дэмжих үү?
1 0