Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс эрчим хүчний үнэ, тарифын шинэчлэлийн хүрээнд “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК, “Шарын гол” ХК-ийн нүүрсний үнийг өртөгт нь хүргэж, шинэчлэн тогтоосон байна.
Үүний үр дүнд 2025 онд нүүрсний уурхайнуудын нүүрс олборлох үйл ажиллагаа алдагдалгүй болж, хэвийн үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх аж.
Мөн олон жил алдагдалтай тарифаар нүүрс тээвэрлэж ирсэн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эрчим хүчний дотоодын нүүрс тээвэрлэлтийн тариф 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн өөрчлөгдөхөөр шийдвэрлэгджээ.
Ийнхүү цахилгаан үйлдвэрлэх гол түүхий эд болох нүүрсний үнэ өссөнөөр одоо нэмэгдсэн байгаа цахилгааны үнэнд өөрчлөлт орж, дахин нэмэгдэх үү гэдэг асуулт үлдлээ.
Сэтгэгдэл үлдээх