Реппер Roockie 30 хоног баривчлуулжээ

Ц.Чимэдцэеэ
2024-12-19

Реппер У.Мөнхбагана(Roockie)-ыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулжээ.

Учир нь урьд шөнө (2024.12.19) 02 цагийн орчимд цахим орчин дахь хаягтаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тээврийн хэрэгсэл жолоодож, "Намайг хамгийн түрүүнд барьсан цагдаа нарт бүх хөрөнгөө өгье гэх” утгатай бичлэгийг нийтэлсний дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг шуурхай явуулсан байна.

Ийнхүү тус зөрчилд дээрх хариуцлага ногдуулсан юм. Мөн бусдыг сошиал орчинд хэл амаар доромжилсон, өдөөн турхирсан асуудалд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe