Спортын шилдгүүдээ тодруулах "Бөртэ чоно" наадам болж байна

.Graph
2024-12-19

Монголын үндэсний олимпын хорооноос 22 дахь жилдээ спортын салбарын шилдгүүдийг тодруулах “Бөртэ чоно 2024” наадмыг зохион байгуулж байна. Шилдэг тамирчдыг тив, дэлхий, олимпын наадамд гаргасан амжилт, хичээл зүтгэлийг нь үндэслэн спортын сэтгүүлч, мэргэжлийн эрхмүүд тодруулдаг.

Энэ жил шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар ДАШТ-ээс Монголын баг тамирчдын 29 дэх медаль, 18 дахь хүрэл медалийг хүртсэн юм. Л.Анхзаяа, эмэгтэй тамирчнаар олимпын мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын 12 дахь тамирчин, жүдо бөхийн спортын түүхэнд 5 дахь мөнгө, түүн дотор эмэгтэй жүдочдын олимпын мөнгөн медальтай 2 дахь бөх Б.Баасанхүү нар тодорлоо.

Мөн дараах эрхмүүдийг алдаршуулав.

  • Шилдэг олимпын зүтгэлтэнээр МУГТ, хөнгөн атлетикийн ахмад тамирчин Ц.Раднаа
  • Спортын шилдэг бүтээн байгуулалтаар Дархан-Уул аймгийн “United arena”
  • Шилдэг шүүгчээр  боксын шүүгч Ц.Цогтгэрэл шалгарлаа. Парис 2024 зуны олимпын наадмын боксын тэмцээний хяналтын шүүгчээр ажилласан бөгөөд 5 ДАШТ, 2 олимпын наадамд шүүгчээр ажиллажээ. 
  • Шилдэг дасгалжуулагчаар МУГТ, Монгол Улсын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаа
  • Шилдэг дасгалжуулагчаар ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин, эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр
  • Шилдэг спортын сэтгүүлчээр Ж.Цэцэгмаа
  • Паралимпын шилдэг тамирчин У.Сүрэнжав
  • Шилдэг залуу тамирчин Т.Ариунзаяа
  • Шилдэг багаар 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг

Шилдэг холбоо

  • Монголын жудо бөхийн холбоо
  • Монголын чөлөөт бөхийн холбоо
  • Монголын таеквондогийн холбоо
  • Монголын гимнастикийн холбоо
  • Монголын жюү жицүгийн холбоо

Спортын сэтгүүлчдийн шалгаруулсан "Шилдэг эмэгтэй тамирчин"

  • Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд (Чөлөөт бөх)
  • Дэлхийн аваргын 5 медальт М.Анхцэцэг (Хүндийн өргөлт)

Спортын сэтгүүлчдийн шалгаруулсан  "Шилдэг эрэгтэй тамирчин"

  • Гавьяат тамирчин Б.Сэр-Од (Хөнгөн атлетик)
  • Гавьяат тамирчин Т.Тулга (Чөлөөт бөх)

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe