Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 135 мянган төгрөгийн хадгаламжтай боллоо

Ц.Чимэдцэеэ
2024-12-20

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө баталсны 100 хоног өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбоотойгоор хуралдаж, хэлэлцсэн асуудлаа Монгол Улсын Ерөнхий сайд танилцууллаа.

Хуралдаанаар сайд тус бүрийн үүрэг даалгаврын биелэлт, төрийн өмчит компаниудын эдийн засгийн үр дүн, биелэлт, шинээр байгуулагдсан агаарын бохирдлын хорооны төлөвлөгөө зэргийг хэлэлцсэн байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулгадаа "Манай улсын эдийн засгийн өсөлт 5 хувь, төсөв 1 их наяд орчим төгрөгийн ашигтай байна. Үүний 50 хувийг Хөгжлийн санд төвлөрүүлнэ" хэмээв.

Мөн нүүрсний экспорт 81 тонн буюу дээд амжилтад хүрсэн. Энэ амжилтаа ахиулахын тулд боомтын хүчин чадлыг нэмэх шаардлагатай талаар дурдлаа.

Үндэсний баялгийн сан орлоготой болж, "Чингис хаан фонд" нэртэйгээр олон улсад менежментийн хувьд гаргана. Тухайлбал, Үндэсний баялгийн сан буюу Ирээдүйн өв санд 4 их наяд төгрөг цугласан байна.

Ийнхүү иргэдийн хуримдлалд 495 тэрбум төгрөг хадгалагдсан ба нэг иргэнд 135 мянган төгрөг ногдох аж. Энэхүү хадгаламжаа И-Монголиа системээс харж болно.

Мөнгөн хэлбэрээр ашиглах боломжгүй ч хугацаатай хадгаламж хэлбэрээр хадгалагдана. Өөрөөр хэлбэл, хүүгүй хадгаламжийн эх үүсвэртэй болсон. Үүнийг боловсрол, эрүүл мэнд, ипотек гэсэн гурван чиглэлд зарцуулах боломжтой хэмээв.

Мөн Улаанбаатар хотын утаа, түгжрэлийн асуудал бол Ерөнхий төлөвлөгөөтэй байсан ч хэрэгжүүлээгүй явж ирсний үр дүн. Засгийн газраас одоо УИХ-аар хотын ерөнхий төлөвлөгөөг батлуулж, хэрэгжүүлж ажиллана хэмээн мэдэгдлээ.

Төрийн өмчит компаниудын хувьд олон улсын судалгаанд үндэслэн 3-4 хэлбэрээр өөрчилж, нэгтгэх, статусыг нь өөрчлөх зэргээр цэгцлэх аж. Эрдэнэс Тавантолгой компанийн 1072 хувьцааны хувьд ашгийг хүйтний улиралд олгох нь зүйтэй хэмээн үзсэн.

Нэг хүнд ногдох 355 мянган төгрөгийн ашгийг нэг дор олговол инфляцид нөлөөлнө хэмээн үзэж, 135 мянган төгрөгөөр гурав хуваан олгох юм. Ийнхүү 2025 оны нэгдүгээр сараас олгож эхлэх аж.

Сэтгэгдэл үлдээх

Sha2

Sha

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe