Сангуудад хэдэн төгрөг байна вэ

.Graph
2024-12-20

Аливаа төрийн сан хэрэгтэй, хэрэггүй, ашигтай, ашиггүй гэх маргаан гардаг. Одоогийн байдлаар манай улсын Ирээдүйн өв санд 4 их наяд төгрөгийн хуримтлал бий болжээ. Энэхүү хөрөнгө нь хязгаарлагдмал нөөцтэй байгалийн баялгаас ирээдүй хойчдоо үлдээж буй зүйл юм.

Харин Төрийн өмчит компаниудын 34 хувь буюу төрийн эзэмшиж байгаа хувьд иргэд хуримтлалтай байна гэж хуульчилсан. Энэ хууль хэрэгжиж эхэлсэн хугацаанд 495 тэрбумын хуримтлал үүсжээ. Энэхүү мөнгийг Монгол Улсын иргэн нэг удаа орон сууц авах, боловсрол эзэмшихэд зарцуулах эрхтэй. Энэ хүрээнд 2025 оноос эхлэн ипотекийн зээлийн урьдчилгаандаа ашиглаж болно гэж ойлгож болно. Нэг иргэнд гэж тооцвол 135,000 төгрөгийн хадгаламж үүссэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe