Өнөөдөр 3, 4, 9, 39, 57-р сургуулийн тог тасарна

Ж.Номин
2024-12-23

Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан өнөөдөр буюу 12 сарын 23-ны Даваа гарагт 09:00-22:00 цагийн хооронд цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй аж. 

Хязгаарлалт хийхдээ хоёр цагийн зайтай тодорхой байршлуудын эрчим хүчийг хязгаарлах аж.  

Тодруулбал, 09:00-11:00 цагийн хооронд 

  • Хан-Уул дүүргийн 1, 3, 15, 16-р хороо буюу Буянт-Ухаа орчим,
  • Чингэлтэй дүүргийн 5, 7, 10, 16-р хороо буюу Хонхор гудамж, Овоот, Хөтөл, Горькийн гудамжнууд, Хайлааст орчим,
  • Баянзүрх дүүргийн 5, 21-р хороо буюу Бага Дарь эх, Монель, ШШГЕГ-ын харьяа хорих анги орчим,
  • Сүхбаатар дүүргийн 1, 11, 12, 13-р хороо буюу Хуримын ордон, Цаст констракшн, Хангайн гудамж 5, 6, 7 буудал орчим, 
  • Баянгол дүүргийн 11, 23-р хороо буюу Зүүн Ард аюуш, Зүүн наран орчим,
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 10, 11, 18, 20, 26, 28, 37-р хороо буюу Баянхошуу, Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн гудамж, Зүүн Баян-Уул, Зээл, Баруун Баян уулын гудамж, Сонсголонгийн баруун, зүүн талаар, Буян компани, Хүүхдийн сэргээн засах төв орчим, Их, Бага нарангийн орчим, Хогийн цэг, Невьтийн орон сууц, Гахайн завод, Савангийн үйлдвэр орчим, Найрамдал зуслангийн орчим, Содон хороолол, Тоосгоны үйлдвэр, 9-р сургууль, Ханын материалын эцэс орчмоор тасрах аж. 

Энэ мэтчилэн 11:00-13:00, 16:00-18:00, 18:00-20:00, 20:00-22:00 цагийн хооронд сонгогдсон байршлуудад цахилгааны хязгаарлалт хийх аж. 

11:00-13:00 цагийн хооронд дараах байршлуудын тог тасарна. 

16:00-18:00 цагийн хооронд дараах байршлуудын тог тасарна.

18:00-20:00 цагийн хооронд дараах байршлуудын тог тасарна.

20:00-22:00 цагийн хооронд дараах байршлуудын тог тасарна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe