Манай улсад нярайн эндэгдэл 1000 амьд төрөлт тутамд 7.7 байдаг нь олон улсын дундажтай харьцуулахад 5 дахин өндөр аж. Тэгвэл өнөөдөр “Нярайн тархи хөргөх” эмчилгээг Өргөө амаржих газарт хийж эхэлжээ.
Уг эмчилгээ нь 72 цагийн турш хийгддэг бөгөөд бүтэлттэй төрсөн нярайн тархийг хөлдөөх замаар цаашид үүсэх хүндрэлийг зогсоох үйлчилгээ үзүүлэх эмчилгээ юм.
Ингэснээр төрөнгүүтээ эндэх, бүтэлтээс үүдэн уналт таталттай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөхөөс урьдчилан сэргийлэх боломжтой.
“Тархи хөргөх” эмчилгээний таван аппаратыг Монголд оруулж ирэн эмчилгээг эхлүүлснээр бүтэлттэй төрсөн нярайд хойшид гарах хүндрэлийг бууруулах боломж бүрдэж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх