Учраа ойлгоогүй тэмцэгчид уурсаж, ойлгуулаагүй хууль санаачлагч гудайв

Ц.Чимэдцэеэ
2024-12-23

Хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглалын судалгаанд “2028 он хүртэл хүн амын насны бүтцээс хамааран ажиллах хүчний хомсдолтой байх талаар дурдсан байдаг. Гэтэл манай улс эдийн засгаа өсгөх, бүтээн байгуулалтаа хөгжүүлэхийн тулд ажиллах хүчний хомсдол гэх ойлголтоос ангижирсан байх ёстой.

2025 онд 1.3 сая хүн хөдөлмөр эрхэлж эдийн засгийн өсөлт 4.9% байхын тулд хөдөлмөрийн зах зээлд одоо байгаагаас 88-101 мянган ажиллах хүчин нэмэх шаардлагатай юм. Цаашлаад 2028 онд 108-135.5 мянга, 2035 он гэхэд 159-228 мянга байхаар тооцоолсон байдаг.

Энэхүү хэрэгцээ, шаардлагын улмаас бодлогоор буюу хууль эрх зүйн орчноо замаар гадаадаас ажиллах хүчин оруулж ирэх орчин нөхцөлийг таатай болгон бүрдүүлэх байв.

Тэгвэл УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нарын санаачилсан Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл дээрх асуудлыг шийдэх боломж байсан ч тэд ойлгуулж чадсангүй.

Санаатай болон санаандгүй байдлаар улс орны эрх ашигт хоноол авчирдаг тэмцэгчид ч үзэл бодлоо илэрхийлэх нэрийн дор хуулийн үзэл санааг гуйвуулан олон нийтийг турхирцгаалаа. Хуулийн төсөл, тоо судалгааг бүрэн эхээр нь харвал тэдний яриад байгаа шиг хөдөлмөрлөх эрхийг нь зөрчих асуудал огт биш байв.

Гэсэн ч тэмцэгчид талбайд жагсаж, хууль санаачлагчид ордоны индэрээс төслөө эргүүлэн татахаа мэдэгдлээ. Хуулийн төслийн ач холбогдсон хэн бүхний хувьд энэ бол муу мэдээ.

Харин УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Олон нийтэд мэдээллийг өгч, хуулийн төслөө чамбайруулж байж өргөн барина"  хэмээсэн нь хонгилын үзүүрт ёлтойх гэрэл байгаасай.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe