Менингококк халдварын нэг тохиолдол 12 дугаар сар гарсаар бүртгэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл энэ онд нийтдээ 3 тохиолдол бүртгэгдэж, нэг хүүхэд нас барсан талаар ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн тархвар судлаач эмч Ч.Уртнасангаас тодрууллаа.
Мөн тус өвчний онцлог, шинж тэмдэг шуурхай арга хэмжээ авах талаар зөвлөмж хүргэв.
Менингококк нь томуутай андуурагддаг тул 40 хэм хүртэл халуурч, хүүхдийн царай цонхийж цайн, гэрэл, дуу чимээнд маш мэдрэг болж, нүдээ аниад толгой дээгүүрээ хөнжлөө нөмрөх, ноомой, унтаа болох, халуурснаас 6 цагийн дараа доод мөчдөөс эхлэн тууралт гарч эхлэх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах шаардлагатай.
Тус өвчин нянгаар үүсгэгддэг, өвөл, хаврын улиралд ихэсдэг. Хүндрэл, эндэгдэл ихтэй учир яаралтай эмнэлгийн тусламж шаардлагатай юм. Нийт өвчлөлийн 80-90 хувь нь тав хүртэлх насны хүүхдүүд байдаг.
Сэтгэгдэл үлдээх