Японы Хонда(Honda), Ниссан(Nissan), Мицубиши(Mitsubishi) нар нэгдэж, 2026 оны наймдугаар сард холдинг(нэгдсэн удирдлагын тогтолцоо) байгуулахаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ.
Тэд дэлхийн автомашины зах зээлийн гол тоглогчид болох АНУ, БНХАУ, ХБНГУ-ын үйлдвэрлэгчид болон дотоодын Тоёота(Toyota) зэрэг компанитай мөр зэрэгцэхээр шулуудсан талаар дэлхийн хэвлэлүүд онцолж байна.
Мөн The Guardian агентлагийн мэдээлснээр Apple компанийн гар утас угсардаг Хятадын Foxconn компани хяналтын багц авах талаар Хонда болон Ниссан нарыг сонирхож байсан нь нэгдэх яриа хэлэлцээг түргэсгэжээ.
Хонда болон Ниссан нар сүүлийн үед утаагүй, бие даасан жолоодлогын технологийг нэвтрүүлэхээр хамтран ажиллаж байгаа нь энэхүү хэлцлийн суурь болсон байна.
Тэгвэл Мицубиши компани нь бусад хоёрысоо харьцангуй жижиг бөгөөд түншлэлд ямар хувь нэмэр оруулах нь тодорхойгүй байна. Түүнчлэн Хонда компанийн зүгээс яриа хэлэлцээ эхний шатандаа байгааг онцолсон байна.
Сэтгэгдэл үлдээх