East Asian Super League-д МСБХ-ны Үндэсний Дээд лигийн аварга багийг оролцуулна

Б.Сувданзаяа
2024-12-25

Азийн хамгийн хүчирхэг лигүүдийг нэгтгэсэн East Asian Super League-ийн 2025-26 оны улирлаас МСБХ-ны Үндэсний Дээд лигийн аварга багийг оролцуулах албан ёсны урилга ирлээ.

Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн аварга баг Японы B лиг, БНСУ-ын KBL, Филиппиний PBA, Тайваний P лигийн аваргуудтай өрсөлдөх юм. Эдгээр багууд дээр Хонгконг, Макаогийн мэргэжлийн багууд оролцдог.

Мөн Дэлхийн хамгийн их хүн амтай бүс болох БНСУ, Япон, Тайвань, Хонгконг, Макао, Филиппин, БНХАУ, Энэтхэг гэх мэт улсуудад Монгол улсынхаа нэрийг сагсан бөмбөгөөр дамжуулан мандуулах боломжтой юм.  Учир нь EASL-ийн медиа баг нь Азийн түвшинд маш өндөр хэмжээнд хүрч ажилладаг байна.

EASL нь ФИБА-д хүлээн зөвшөөрөгдсөн хамтын ажиллагаатай бизнес лиг юм.

Нэг баг нэг улиралд 6 тоглолт хийх ба үүнээс 3-ыг нь өөрийн талбайд, 3-ыг нь зочлон тоглох юм. Шагналын сан 2.5 сая доллар ба хожил бүрээсээ бонус авах зэрэг олон боломжуудтай юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe