Х.Нямбаатар: Он солигдох үед тог хязгаарлахгүй байх нөхцөл удахгүй бүрдэнэ

.Graph
2024-12-25

Энэ онд нийслэлийн эрчим хүчний чадлыг 200 МВт-аар нэмэгдүүлжээ. 

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Энэ жил нийслэлийн эрчим хүчийг 200 МВт-аар нэмэгдүүлэх зорилго тавьсан байсан. Үүндээ хүрлээ. 50 МВт-ын баттерей станц 12-р сарын 1-нд ашиглалтад орж, улсын комисс хүлээн авсан. Энэхүү Багануур дүүрэгт баригдсан станц оргил ачааллын үеийн ачааллаас хуваалцаж байна.

Өчигдөр Бөөрөлжүүтийн 150 МВт-ын нэгдүгээр блокийн дулааны станцын галлагаа хийгдэж, 26 цаг хэвийн үргэлжилж байна. Энэ хэвээр галлагааг амжилттай үргэлжлүүлж чадвал, 29-ний өдөр синхрон гэдэг холболт хийнэ. Синхрон холболт нь төвийн эрчим хүчний системтэй холбогдоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 29-н хүртэл галлагаагаа тасралтгүй хийж чадвал Бөөрөлжүүтийн цахилгаан станц төвийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлнэ. Ийнхүү шинэ он солигдох мөчид эрчим хүчний хязгаарлалт хийхгүй байх боломжтой болно. Бөөрөлжүүтийн станцын нэгдүгээр блок ийнхүү бүрэн ашиглалтад орсноор төвийн эрчим хүчний системийн найдвартай эх үссвэр нэгээр нэмэгдэнэ" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe