СЭЗИС-ийн 100 жилийн ойн баярын хүрээнд “Рио Тинто Монгол” ХХК-ийн дэмжлэгтэйгээр олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой “Эдийн засаг ба сэтгүүлзүй” төслийг нэг жил хагасын хугацаанд хэрэгжүүлжээ.
Нийт 70 гаруй сэтгүүлчдийг гурван сурийн хугацаанд сурган эдийн засаг, санхүүгийн мэдлэг олгосон байна.
Ийнхүү сэтгүүлчдийн дунд “Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох арга зам” сэдэвт 6 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарлан, 11 дүгээр сарын 12-оос энэ сарын 20 хүртэл зохион байгууллаа.
Уралдааны удирдамжийн дагуу эдийн засгийн онол, хандлага ашигласан байдал, судалгаанд суурилсан, олон нийтийн хүртээл болсон байдал гэсэн шалгуураар тэргүүн байр эзэлсэн оролцогчдод өргөмжлөл, мөнгөн шагналыг гардууллаа.
Тэргүүн байр: Б.Цэнд-аюуш /Eagle ТВ-ийн Сэтгүүлч/ Нийтлэлийн нэр: Төсөв ба хямралын цикл 2026
Дэд байр: Б.Эрдэнэчимэг /Gogo.mn-н редактор/ Нийтлэлийн нэр: Ашгүй, алдагдалгүй төсөв батлах нь
Гутгаар байр: Ц.Баасансүрэн: /Монгол улсын хөгжлийн банкны Хэвлэл мэдээллийн мэргэжилтэн/ Нийтлэлийн нэр Монгол Улсын эдийн засгийг тогтвортой өсгөх дөрвөн шийдэл
Сэтгэгдэл үлдээх