Чихэрлэг бүтээгдэхүүний татварыг нэмэхээр хуулийн төсөл боловсруулна

Ж.Номин
2024-12-26

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хүнсний аюулгүй байдал, үндэсний лавлагаа лаборатори, Стандарчлал хэмжил зүйн газар хамтран худалдаанд байгаа хүүхдийн бэлгэд лабораторийн шинжилгээ хийжээ. Ийнхүү лабораторийн шинжилгээгээр уут бэлгэд агуулагдах сахрын хэмжээ ДЭМБ-ын зөвшөөрөгдсөн хэмжээнээс олон дахин их байна гэсэн дүгнэлт гарсан байна.    

Ийнхүү сахрын хэт хэрэглээ нь тулгамдсан асуудал болоод байгаа учир 2027 оноос чихэрлэг бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэх хуулийн зохицуулалттай болохоор бэлтгэл ажил явагдаж байгааг НЭМҮТ-ээс мэдээлэв. 

Хүүхэд өдөрт 5 граммаас бага сахар хэрэглэвэл эрүүл  хүнс, харин 5-10 гр бол анхаарал татахуйц, 10 граммаас их бол сахар ихтэй эрүүл бус бүтээгдэхүүн гэж үздэг. Насанд хүрсэн хүн өдөрт 25 граммаас ихгүй буюу нийт хэрэглэж байгаа хоол хүнсний илчлэгийн 10 хувиас ихгүй байх ёстой. Тэгж байж эрүүл хооллолт гэж үздэг.

Харамсалтай нь манай улсад энэ байдал алдагдаж, 6 сартайгаас 2 настай нийт хүүхдийн 36,7 хувь нь чихэртэй эсвэл амт оруулагчтай ундаа хэрэглэж байгаа бол 10 хүүхэд тутмын 7 нь ямар нэг байдлаар зохистой хооллож чадахгүй байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Zow gej bodoj bn

Aiku

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe