Утаа их байгаатай холбогдуулан иргэдийг цэвэр агаарт гарч агаарлах боломжоор хангахын тулд НИТХ болон НЗДТГ-аас Тэрэлж, Sky resort гэх хоёр чиглэлд нийтийн тээврийн автобусаар үйлчилж эхэлсэн.
Тэгвэл бямба гарагаас эхэлсэн уг маршрутад тав хоногийн хугацаанд буюу 12 сарын 21-25-ны хооронд 291 хүн үйлчлүүлсэн гэх урьдчилсан тооцоо гараад байгаа юм.
Уг 291 хүн нь зөвхөн картаар төлбөрөө төлсөн зорчигчид бөгөөд бэлэн мөнгөөр төлбөр төлсөн зорчигчдын тоог нарийн гаргах боломжгүй байгааг Нийслэлийн тээврийн бодлогын газраас мэдээлэв.
Иргэдийн зорчилтын урсгалыг задалбал:
Ташрамд, Тэрэлж рүү том хүн 2300, хүүхэд 1200 төгрөг, Sky resort руу том хүн 1000, хүүхэд 500 төгрөг төлж зорчих юм.
Сэтгэгдэл үлдээх