50 мянган жилийн настай нялх арслан зааны шарил олдов

.Graph
2024-12-26

Хайлж буй мөнх цэвдэгээс 50 мянган жилийн настай нялх арслан зааны шарил олсныг ОХУ-ын Сибирийн бүс нутгийн судлаачид олж олон нийтэд танилцууллаа.

Эрдэмтэд Яна хочтой эм арслан зааны тугалыг 100 гаруй кг жинтэй 120 см өндөртэй хэмээн тодорхойлж, уур амьсгалийн өөрчлөлтөд өртөн, үхэхдээ 1 настай байсан хэмээн тодорхойлжээ. Уг арслан зааны зандаршуулсан шарилыг ОХУ-ын зүүн хязгаар Якутын Батагайка галт уулын тогооны 1 км гүнээс олсон юм. Өмнө нь тус газраас 2020 онд 32 мянган жилийн настай сэлмэн шүдтэй бар, 2021 онд 44 мянган жилийн настай чонын зандаршуулсан шарилыг олж байжээ.

Дашрамд сонирхуулахад, эрдэмтэд дэлхийн даяар долоон ширхэг арслан зааны шарил олсны 6-г нь ОХУ-ын газар нутаг, нэгийг нь Канадын газар нутгаас олж байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe