Ц.Туваан: БНХАУ-ын талаас холболтын төмөр замын асуудлаар 3 зүйл амласан

.Graph
2024-12-26

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хилийн боомтын холболтын төмөр замын ажлыг дуусгахад Засгийн газар УИХ-аас чиглэл авах тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан БНХАУ-ын талаас гурван зүйл дээр буулт хийсэн гэж мэдээллээ.

Энэхүү 3 зүйл нь, 

  1. Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн ямар нэг хувь, лиценз эзэмших асуудлаарх саналыг дахиж тавихгүй 
  2. Хил холболтын төмөр зам тавигдаагүйгээс үүдсэн алдагдсан боломжийн өртгийг дахиж нэхэхгүй
  3. Төмөр замын өргөн, нарийн царигийн асуудлыг хөндөхгүй гэжээ. 

Энэ талаар тэрээр "Гэрээ учраас хоёр талаас саналуудаа тавиад харилцан тохиролцсон зүйлээ нэгтгээд явж байна" гэсэн юм. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe