Бейонси NFL-н тайзнаа охиныхоо хамт

.Graph
2024-12-26

Хойд Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн холбооны зул сарын баяраар Хьюстон Тексас, Балтимор Равенс багуудын тоглолтын их завсарлагаагаар Грэммигийн 32 удаагийн шагналт алдарт дуучин Бэйонси дуулав.

Тэр Техасын 80 мянган хүний багтаамжтай “NRG” цэнгэлдэх хүрээлэнд энэ онд гаргасан өөрийн бие даасан 8 дахь цомог болох “Cowboy Carter”-н хит дуунуудыг 13 минутын турш дуулсан бөгөөд видео стриминг үйлчилгээний “Netflix” компани уг тоглолтыг шууд дамжуулсан байна.

Тоглолтонд Бейосигээс гадна реппер Шабоозей, Пост Мэлоун, Таннер Аделл, Тиера Кеннеди, Рейна Робертс, Бритни Спенсер нарын уран бүтээлчид оролцсон.

Үүгээр зогсохгүй охин Блю Айви Картерийн хамт "Texas Hold 'Em" дууг дуулсан нь уг шоуны оргил хэсэг байлаа.

Түүний “Cowboy Carter” альбом нь 2025 оны грэмми шагнал гардуулах ёслолд 11 номинацид нэр дэвшснээр Бейонси нийт 99 удаа тэрхүү нэр хүндтэй хөгжмийн шагнал гардуулах ёслолд хамгийн олон нэр дэвшсэн уран бүтээлч болж байгаа юм.

Сонирхуулахад, Бейонси өмнө нь 2013 онд Нью-Орлеанд, 2016 онд Калифорни мужийн Санта Клара хотод Бруно Марс, Coldplay хамтлагийн хамт NFL-н Super Bowl их завсарлагаанд өөрийн ая дуугаа өргөж байсан туршлагатай нэгэн билээ. Тус тоглолтыг дэлхийн 190 гаруй оронд 282,3 сая үзэгч үзсэн гэсэн судалгааг “Netflix” компани дэлгэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe