IQAir.mn дээр Улаанбаатар хотын ерөнхий агаарын чанар 12 сарын 27-ны 11 цагийн орчимд 189 буюу “Бохирдолтой” гэж зааж байна.
Ийнхүү Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын 6-рт орж буй юм.
Харин agaar.mn сайт дээр Шархад, 1-р хороолол орчмын агаарын бохирдол 456-464 буюу “Аюултай” хэмжээнд байгаа юм. Мөн Толгойт, МҮОНРТ орчимд 318-341 “Маш их бохирдолтой” гэж зааж байна.
Ингэснээр дээрх бүсүүдэд дэлхийн хамгийн их бохирдолтой хот гэгдэж буй Энэтхэгийн Дели хотоос ч их агаарын бохирдолтой байна.
Учир нь Дели хотын агаарын бохирдлын индекс 302-г зааж байна. Иймд иргэд амны хаалтаа зүүж хэвшээрэй.
Сэтгэгдэл үлдээх