Голомт банк 1-р сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амралт олгож, 26 ажилтнаа 10 сая төгрөгөөр урамшуулжээ

Ж.Номин
2024-12-27

Голомт банк 2,800 гаруй ажилтандаа зориулан шинэ оноо хайртай, дотнын хүмүүстэйгээ өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж, 1-р сарын 2-нд цалинтай амралт олгохоор болжээ.

Тус байгууллага тогтвортой үйл ажиллагаа, хөгжил дэвшлийн үндэс, суурь болсон ажилтнууддаа нийгэм, ахуйн хөнгөлөлтийн олон хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд ажилтны төрсөн өдрийн цалинтай амралт, хүүхдийнхээ төрсөн өдрөөр цалинтай чөлөө авах боломжийг олгодог байна. Харин энэ удаа шинэ жилийг угтан ажлын нэг өдрийг цалинтай амралтын өдөр болгож байгаа нь ажилтнуудад гэр бүлийн баяраа хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж, дурсамж бүтээхэд дэмжлэг болох юм.

Түүнчлэн 26 ажилтнаа “Шилдэг ажилтан”-аар алдаршуулан, тус бүр 10 сая төгрөгөөр урамшуулж, 75 ажилтнаа гадаад руу аялах эрхээр шагнасан байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe