Сүүлийн жилүүдэд олны анхаарлаас хол байсан эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн нэр хүндийг эргүүлэн авчирсан WNBA-гийн “Индиана Фивер” багийн холбон тоглогч Кэйтлин Кларк, “АP” агентлагийн 2024 оны шилдэг эмэгтэй тамирчнаар анх удаагаа нэрлэгдлээ.
Өөрийн гэсэн өвөрмөц тоглолт, холын зайн шидэлт, талбай дээр болон талбайн гадуур үргэлж олны анхаарлын төвд байдаг Кэйтлин Кларк драфтын тэргүүн сонголтоор Индиана хотыг зорьсноос хойш лигт нэг улирал тоглохдоо
Тэрээр санал асуулгад 74 сэтгүүлчдээс 35 санал авсан бол алдарт гимнастикч Симоне Байлз 25 санал, боксчин Имане Хелиф 4 саналаар удаалсан байна.
1931 оноос эхлэн оны шилдгээ тодруулдаг болсноос хойш Кэйтлин Кларк оны шилдэг тамирчнаар шалгарсан дөрөв дэх эмэгтэй сагсан бөмбөгчин бөгөөд өмнө нь Шерил Свупс (1993), Ребекка Лобо (1995), Кэндис Паркер (2008, 2021) нар уг шагналыг хүртэж байсан. Мөн алдарт “Тайм” сэтгүүл оны шилдэг тамирчнаар Кэйтлин Кларкыг тодруулжээ.
Сэтгэгдэл үлдээх