Олон улсын тэшүүрийн холбоо /ISO/ хуралдаж 2025/2026 оны өвлийн олимпын эрх олгох тэмцээн уралдааны товыг зарлалаа.
Энэ үеэр бие даасан төвийг сахисан тамирчдыг хязгаарлалттай оролцох нөхцөлтэйгөөр зөвшөөрснөөр ОХУ-ын уран гулгалт, тэшүүр, шорт трейкийн баг тамирчид 2026 оны өвлийн олимпод оролцох боломжтой болж байна. Ингэснээр ОХУ, Беларусийн тамирчид 2026 оны Италийн Милан Кортинагийн өвлийн олимпод эрхээ авч чадвал оролцох боломж бүрдэв.
Гэхдээ тэд дүрмийн дагуу улсынхаа туг далбаа, төрийн дуулалыг ашиглахгүй бөгөөд зөвхөн ОУОХ-ны туган дор жагсах юм.
ОХУ, Беларусийн тамирчид 2022 оны Бээжингийн өвлийн олимпоос хойш ямар нэгэн олон улсын тэмцээнд оролцоогүй юм. Энэ талаар ОХУ-ын спорт сайд, Оросын олимпын хорооны тэргүүн Михайл Дегтярев Риа Новости агентлагт хэлэхдээ "Хамгийн чухал үйл явдал нь манай тамирчид өвлийн олимпод оролцох боломжтой боллоо. Бид олимпод оролцоно гэдгээ мэдэж байсан. Эргэлзэж байсан удаа үгүй. Манай тамирчид олимпод оролцохын төлөө бүхий л насаараа зүтгэж байна" гэсэн байна.
2026 оны өвлийн олимпын наадам Италийн Милан болон Кортина хотуудад хоёрдугаар сарын 6-наас 22-ны өдрүүдэд болно.
Сэтгэгдэл үлдээх