“Metro Golden Mayer” кино компани сонирхогчдын боксын олимпын хошой, дэлхийн хошой аварга АНУ-ын боксчин Кларесса Шилдсийн бодит түүхээс сэдэвлэсэн бүрэн хэмжээний “The Fire Inside” кино өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.
Нийт 109 минут үргэлжлэх тус киноны найруулагч Рэйчел Моррисон 2015 онд нээлтээ хийсэн Кларесса Шилдсийн тухай өгүүлэх “T-Rex” баримтат киноноос сэдэвлэн уг киног бүтээсэн байна. Кинонд нэгдсэн улсын Мичиган мужийн Флинт хотоос гаралтай 17 настай бяцхан охин Кларесса Шилдс сонирхогчийн боксоор хичээллэж улмаар 2012 оны Лондоны зуны 30 дахь удаагын олимпын наадамд боксын эмэгтэйчүүдийн -75кг жинд түрүүлж, АНУ-ын эмэгтэй боксчдоос анхны олимпын алтан медаль хүртсэн талаар гарах юм.
Энэ киноны зураг авалт аль эрт буюу 2020 онд эхлэх ёстой байсан ч дэлхийн дахиныг хамарсан КОВИД-19 цар тахлын улмаас хойшилсоор 2023 онд дууссан байна. Мөн Кларесса Шилдсийн дасгалжуулагч Жейсон Кратчфилдийн дүрд алдарт реппер ICE CUBE тоглох байсан ч өөрийн хүсэлтээр татгалзаж түүний оронд Брайн Тайри Хенри тогложээ.
Сонирхогчийн боксийн олимпод 2, дэлхийн аваргад 2 түрүүлсэн Кларесса Шилдс нийт 65 удаа тулалдаж 64 /5 нь нокаутаар/ ялалт, 1 ялагдал гэсэн амжилттай 2016 онд мэргэжлийн бокст шилжсэн. Үүүнээс хойш 15 тулалдаж 15 ялж, эмэгтэйчүүдийн 2 жинд WBA, WBC, IBF, WBO гэсэн 4-н том холбооны аваргын бүс эзэмшсэн юм. Мөн тэрээр 2020 онд холимог тулаанаар 3 тулаан хийж 2 ялж, 1 ялагдсан гэсэн амжилтыг үзүүлээд байна.
Сэтгэгдэл үлдээх