Египетийн эрх баригчид далайн ёроолоос олон зуун эртний үнэт олдворуудыг хулгайлахыг завдсан 2 этгээдийг баривчилсныг тус улсын Дотоод хэргийн яам пүрэв гаригт мэдэгдлээ.
Нэрээ нууцалсан эдгээр хүмүүс Александриа хотын ойролцоох Абу Кир булангийн далайн ёроолоос олдворуудыг тусгай багажаар авч явахыг завдсан гэж тус яам мэдэгдэв. Эрх баригчидтай тулгарах үед тэдгээр хүмүүс эд зүйлсийг хил давуулан өндөр үнээр худалдаалахаар төлөвлөж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоосон байна.
Тэдний мэдүүлснээр тусгай төхөөрөмжөөр далайн ёроолоос энэхүү эртний эд зүйлсийг олж авсан мөнгөн 305 зоос, 53 баримал, 41 хүрэл сүх, 14 хүрэл аяга, 12 жад, гурван хөшөөний толгой гээд 448 орчим зүйлийг Египедийн дотоод хэргийн яам хураан авчээ. Эдгээр зүйлс нь ойролцоогоор МЭӨ 500-400 оны Эртний Грек, Ромын үеэс хамаарах эд зүйлс бөгөөд гадаад давхаргууд нь оюу өнгөтэй зарим хөшөөнд дүрэмт хувцас өмссөн, зарим нь давуун эдлэл нөмөрсөн байжээ. Мөн хүрэл зооснууд нь арслан заан, яст мэлхий, далайн гахай, хилэнцэт хорхой зэрэг амьтадыг дүрсэлсэн нарийн сийлбэртэй ажээ. Харин 2 мөнгөн зоос нь эртний Грекийн үлгэр домогт гардаг үхэшгүй далавчит Пегасус морийг дүрсэлсэн байна.
Сэтгэгдэл үлдээх