Graph.mn 2024 оны дэлхийн спортын "ОНЦЛОХ ТАВАН ҮЙЛ ЯВДАЛ"-г нэрлэлээ

.Graph
2024-12-31

Graph.mn сайт өнгөрч байгаа 2024 оны дэлхийн спортын "ОНЦЛОХ ТАВАН ҮЙЛ ЯВДАЛ"-г нэрлэлээ

Бостон Селтикс багийн 18 дахь түрүү
Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны хамгийн алдартай багуудын нэг Бостон Селтикс баг 23/24 оны улиралд түрүүлж 18 дахь түрүүгээ хүртсэн билээ. Ингэснээр лигт хамгийн олон түрүүлсэн багаар тодорсон юм. Ногоонууд улиралд 64-17 гэсэн амжилтаар Дорнод бүсийг тэргүүлэн плей-оффт хамгийн түрүүнд өрсөлдөх эрхээ авсан билээ. Эхний шатанд Майами Хитийг 4-1ээр, 2-р шатанд Кливленд Кавалерсийг 4-1ээр бүсийн аваргын төлөө Индиана Пэйсерсийг 4-0 ээр шүүрдэж аваргын төлөө Лука Дончич, Кайри Ирвенг тэргүүтэй Өрнөд бүсийн аварга Даллас Мавериксийг 4-1 харьцаатай буулган аваргалсан байна.
Өнгөрсөн зун лигийн түүхэнд хамгийн өндөр дүнтэй гэрээ байгуулсан / 5 жилийн 304 сая доллар /  Жэйлон Браун финалын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан бол багийн лидер Жэйсон Татум бүх NBA-ын 1 дүгээр багт нэрлэгдэж, Жрү Холидэй, Деррик Уайт нар хамгаалалтын 2-р багт тус тус багтажээ.
Буурал тивийг байлдан дагуулсан “Ялагдашгүй Армада”
ЕURO-2024 буюу хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний финалд Испанийн шигшээ баг, хүчирхэг бүрэлдэхүүнтэй Английн шигшээ багийг 2:1ийн харьцаа хожсоноор тивийн авргын цомыг 4 дэх удаагаа хүртэж буурал тивд Германы шигшээ багийн хамт хамгийн олон удаа түрүүлсэн шигшээ багаар тодорсон. “Ялагдашгүй Армада” үхлийн буюу “B” хэсэгт хүчирхэг Хорватын шигшээг 3:0 ээр, тивийн аваргад 2 удаа түрүүлсэн Италийн шигшээг 1:0ээр, Албанийн шигшээг 1:0 ээр тус тус хожиж хэсгээ тэргүүлж шөвгийн 16д анх удаа европын аваргад оролцож буй Гүржийн шигшээг 4:1 илүүрхсэн. Шөвгийн 8д тэмцээнийг зохион байгуулагч орон болох Германы шигшээтэй хүнд хүчир тоглолт хийж нэмэлт цагт Микел Мериногийн гоолын ачаар өрсөлдөгчөө буулгаж хагас шигшээд хүчирхэг бүрэлдхүүнтэй Францын багийг 2:1 буулган финалд шалгарсан билээ. Тус тэмцээний шилдэг тоглогчоор Английн Манчестер Ситид данстай Роди шалгарсан бол шилдэг залуу тоглогчоор Ламине Ямал тодорчээ.
Францын бахархал Леон Маршан                                                                                                                                                                                       Францын нийслэл Парис хотноо зуны 33 дахь олимпын наадам сар гаруй үргэлжилсэн. Дэлхийн 206 орны 10,714 тамирчин 32 спортын 329 багц медалийн төлөө өрсөлдөж, шилдгүүдээ тодруулж, суу алдраа дуурсгав. Парис хот 100 жилийн дараа олимп зохион байгуулагчаар шалгарсан. Тэр ч утгаараа хайрын хотоос их зүйл хүлээж байсан хүн олон байсан биз. Нээлтийн үйл ажиллагаа долдугаар сарын 26-ны өдөр Сена мөрөн дээр болсон нь анх удаагаа олимпийн нээлт цэнгэлдэхээс өөр газар нь болсон онцлог байлаа.
Тэмцээнийг зохион байгуулагч орны тамирчин болох Леон Маршан гайхамшигтай байж /4алт, 1 хүрэл/ Парисын олимпын наадамд хамгийн олон медаль хүртсэн тамирчнаар тодорсон. Тэрээр усанд сэлэлтийн эрэгтэйчүүдийн 200м мэлхийн сэлэлт, эрэгтэйчүүдийн 200м эрвээхэй, эрэгтэйчүүдийн 200м холимог, эрэгтэйчүүдийн 400м холимог сэлэлтийн төрлүүдэд тус тус түрүүлж тив, дэлхийн олимпын рекордыг тогтоож алтан медаль хүртсэн юм. Мөн 4*100м багийн холимог сэлэлтийн төрөлд хүрэл медалиар энгэрээ мялаасан билээ. Парист Леон Маршанаас гадна Нэгдсэн улсын усанд сэлэгч Торри Хуске 3 алт, 2 мөнгө, Австралийн  усанд сэлэгч Молли О'Каллаган 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл, Нэгдсэн улсын гимнастикч Симон Билс 3 алт, 1 мөнгө медаль тус тус хүртэж Парисын олимпын наадмаас хамгийн олон медаль зүүсэн тамирчидаар тодорсон байна.
Леброн Жеймс 41 мянган онооны босго давсан анхны сагсан бөмбөгч боллоо                                                                                                                            

Америкийн алдарт сагсан бөмбөгч Леброн Жеймс NBA-гийн түүхэнд 41 мянган оноо авсан анхны тоглогч боллоо.
NBA-гийн дөрвөн удаагийн аварга, лигийн үнэ цэнэтэй тоглогч тэрбээр 2008 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр 10 мянган оноо авсан хамгийн залуу тоглогч болж байлаа. Улмаар 2013 оны нэгдүгээр сарын 16-нд 20 мянга, 2018 оны нэгдүгээр сарын 23-нд 30 мянга 2024 оны 12 сарын 3нд 41 мянган онооны эзэн болсон юм. Харин өнгөрсөн улиралд домогт сагсан бөмбөгч Карим Абдул-Жаббарын 40 орчим жилийн турш эзэмшиж байсан 38 387 онооны амжилтыг эвдсэн билээ. Одоогоор идэвхтэй тоглож буй тоглогчдоос 30 мянган онооны амжилтад хүрсэн тоглогч түүнээс өөр байхгүй юм. “Финикс Санс” багийн довтлогч Кевин Дюрантын хувьд 28 342 оноотойгоор энэ амжилтад хүрэхэд хамгийн ойр байгаа бөгөөд тэрбээр бүх цаг үеийн хамгийн олон оноо авсан тоглогчдын есдүгээрт бичигдэж байна.Ред Буллын Нидерланд гайхамшиг Макс Верстаппен
Олон улсын автомашины холбооноос /FIA/ жил бүр зохион байгуулагддаг хамгийн алдартай тэмцээн болох Формула-1ийн аварга шалгаруулах тэмцээнд “Ред Булл” багийн Нидерланд нисгэгч Макс Верстаппен сүүлийн 4 жилд завсаргүй дараалан түрүүлж сэр Льюис Хэмилтон гэдэг эрхмийн ноёрхолыг зогсоож домогт Францын Ален Прост, Германы Себастьян Феттел нарын амжилттай зэрэгцэж байна. Формула-1 ийн түүхэнд хамгийн өндөр цалинтай нисгэгчээр тодорсон /75 сая ам доллар / Макс Верстаппен энэ улиралд нийт 9-н гран прид түрүүлж 437 оноо цуглуулан итгэл төгс түрүүлсэн юм.

Ред Буллын Нидерланд гайхамшиг Макс Верстаппен
Олон улсын автомашины холбооноос /FIA/ жил бүр зохион байгуулагддаг хамгийн алдартай тэмцээн болох Формула-1ийн аварга шалгаруулах тэмцээнд “Ред Булл” багийн Нидерланд нисгэгч Макс Верстаппен сүүлийн 4 жилд завсаргүй дараалан түрүүлж сэр Льюис Хэмилтон гэдэг эрхмийн ноёрхолыг зогсоож домогт Францын Ален Прост, Германы Себастьян Феттел нарын амжилттай зэрэгцэж байна. Формула-1 ийн түүхэнд хамгийн өндөр цалинтай нисгэгчээр тодорсон /75 сая ам доллар / Макс Верстаппен энэ улиралд нийт 9-н гран прид түрүүлж 437 оноо цуглуулан итгэл төгс түрүүлсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe