Жилийн хугацаанд өндөг сүүний үнэ нэмэгдээгүй бол хиам, наранцэцгийн тосны үнэ 19-20 хувиар өсжээ

Ж.Номин
2025-01-02

 

MEC судалгааны байгууллагаас хүнсний багцын үнийн харьцуулалтаа нийтэд мэдээллээ.

2024 оны нэг сартай харьцуулахад 11 төрлийн өргөн хэрэглээний хүнсний багцын үнэ 11 хувиар буюу 5904 төгрөгөөр нэмэгджээ.

Үүн дотор Наран цэцгийн тос, Хиам, шүүсний үнэ 19-20 хувиар нэмэгдсэн нь хамгийн өндөр өсөлт болжээ. Харин өндөг Миний монголын сүүний үнэ жилийн дотор нэмэгдээгүй байна.

Ганц төрлийн барааны үнэ буурсан нь төмсний үнэ өнгөрсөн оны өнөөдөртэй харьцуулахад 16 хувиар буюу 198 төгрөгөөр хямдарчээ. Энэхүү багцын сар бүр тухайн байгууллагад гаргадаг юм. Ижил нэр төрлийн барааг номин супермаркетаас хийжээ.

Нийтлэлийг зургаар үзэх бол энд дарна уу.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe