Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг баривчлах ажиллагаа эхэлжээ. Сөүл хотын баруун тойргийн шүүхээс түүнийг баривчлах захирамж гаргасан бөгөөд энэ нь тус улсын түүхэнд бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй ерөнхийлөгчийг баривчлах анхны тохиолдол болж байна.
Мөрдөн байцаагчид Юн Сүк Ёлыг тодорхой хэргээр сэжиглэн, баривчлахаар ордонд нь нэвтрэх үед цэргийн хамгаалалтын алба эсэргүүцэл үзүүлжээ.
Гэсэн хэдий ч, энэ удаа ерөнхийлөгчийн хамгаалалтын алба мөрдөн шалгах ажилд саад учруулахгүйгээ мэдэгдсэн байна.
Шүүхээс Юн Сүк Ёлыг 48 цагийн хугацаанд баривчилж, мэдүүлэг авах зөвшөөрлийг мөрдөн байцаагчдад олгосон бөгөөд түүний амьдардаг өргөөнд нэгжлэг явуулах зөвшөөрлийг мөн олгожээ.
Энэ үйл явдал нь Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдалд томоохон өөрчлөлт авчирч, олон нийтийн анхаарлыг татаж байна.
Сэтгэгдэл үлдээх