НИТХ-ын хуралдаанаар баталсан автомашин болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын шинэчлэл шинэ оноос хэрэгжиж эхэлсэн билээ.
Энэ хүрээнд жолооч нар авто машины моторын багтаамжаас хамаарч дараах дүнтэй татвар төлөх юм. Татвар нь моторын багтаамжаас хамаарч өөр өөр байна.
Тэгвэл цахим орчинд "Авто машины татвараа өнөөдөртөө багтааж төлөхгүй бол ирэх даваа гаригаас шинэчилсэн дүнгээр буюу 5 дахин нэмэгдсэн дүнгээр нөхөж төлнө" гэх агуулгатай мэдээлэл гарчээ.
Энэ талаар Нийслэлийн татварын газрын дарга М.Болдбаатараас тодруулахад " 2024 оны татварын дүн 2024 оныхоороо л байна. 5 дахин нэмэгдсэн дүн нь 2025 оны татвар дээр яригдаж эхэлнэ. НИТХ-ын тогтоол нь ХЗДХЯ дээр хянагдаад 12 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан" гэв.
Сэтгэгдэл үлдээх