НОБГ-ын даргаар Г.Галбадрахыг томиллоо

.Graph
2025-01-06

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуянгийн тушаалаар Хурандаа Г.Галбадрахыг Нийслэлийн онцгой байдлын газрын даргаар томилжээ. 

Тэрээр өнгөрсөн баасан гаригт буюу нэгдүгээр сарын 3-ны өдөр үүрэгт ажлаа хүлээн авсан байна. Г.Галбадрахын хувьд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчаар ажиллаж байсан бөгөөд 2021 онд хурандаа цол хүртсэн. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe